“Вашингтон”-ы хамгаалагч Низ Янг домогт сагсанбөмбөгч Майкл Жорданы фирмийн пүүзийг өмсөж дахиж талбайд гарахгүй гэж мэдэгдлээ. Ажил хаялтын үеэр Майкл Жорданы тавьсан санал түүний дургүйцлийг ихэд төрүүлсэн тул иймэрхүү байдлаар эсэргүүцлээ илэрхийлэх болжээ.“Би түүний саналыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлж дахин “Жордан” өмсөхгүй. Миний хар багын шүтээн болсон домогт тоглогч юу яриад байгаад би одоо ч итгэж чадахгүй байна” гэж Янг ярьсан байна.
Т.Энхэлээ