Өнөөдөр Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Герман улстай холбоотой санхүүгийн багц асуудлыг авч хэлэлцэнэ. Үүнд, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээр зэрэг багтаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна. Үүнээс гадна "Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
   Мөн Хууль зүйн байнгын хороо Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна. Үүнтэй холбоотойгоор нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, "Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай", Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явагдана.