МАН, АН хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө сонгуулийн тогтолцоог төгөлдөршүүлэхээр заасан. Энэхүү заалтаа ажил хэрэг болгохын тулд Сонгуулийн холимог хувилбарыг хоёр бүлгээрээ хэлэлцэн дэмжээд байна. Удахгүй УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцээд энэ сардаа багтаан батлана гэж мэдэгдсэн. Гэтэл хоёр том намын хувилбарыг жижиг намууд дэмжихгүй байна. ИЗ-НН-ын дарга Д.Энхбат “АН, МАН тохирсон бол бид өөрчилж чадахгүй, хүч хүрэхгүй” гэсэн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр МАНАН-гийн хувилбарыг дэмжихгүй гэж намынхантайгаа уулзахдаа хэлжээ. Удахгүй энэ асуудлаар байр сууриа олны өмнө илэрхийлнэ гэсэн мэдээлэл байна. Гэхдээ тэрээр парламентын гаднах жижиг намуудыг нэгтгэж эсэргүүцэл хийхээр бэлтгэлээ базааж байгаа аж. Ийнхүү том намуудын тохиролцоог жижигүүд нь хүлээн зөвшөөрөхгүй нь. Учир нь тэд МАН, АН холимог хувилбараар М.Энхсайхан, Н.Энхбаяр хоёрыг шахах бодлого баримталж эхэлсний илрэл гэж үзжээ.