Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг Усны жил болгон зарласан. Энэхүү жилийн хүрээнд 2010 онд УИХ-аас баталсан "Ус" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын гарааг эхлүүлж байгаа ажээ. Түүнчлэн УИХ-ын 2010 оны 487 дугаар тоот тогтоолоор баталсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд газрын доорхи усны нөөцийг шинэчлэн тогтоох, усны эрэл, гидрогеологийн зураглалын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж, нөөцийг үргэлжлүүлэн мэдээллийн сан бий болгох тухай заалт оржээ. Цэнгэг усны нөөц бүхий томоохон нуурын сав газарт аж ахуй эрхлэхийг хориглох тухай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгасан юм байна. Үүний дагуу геологичид алт биш ус хайх төсөлт ажлуудыг хийхээр болжээ.
Т.Энхэлээ