Энэ цаг мөчид хүндийн өргөлтийн ДАШТ Францын нийслэл Парис хотноо амжилттай үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 79, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн ОУХМ Г.Отгонтуяа, ОУХМ Н.Баярмаа нар оролцож байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд өрсөлдсөн Г.Отгонтуяа огцом өргөлтөөр 83 кг-ыг өргөсөн хэдий ч түлхэлттэй өргөлтөөр захиалгаа биелүүлж чадалгүй сүүлийн байрт бичигдлээ. Түүний жинд Беларусийн тамирчин Настассия Новикава тэргүүлж, Хятад, Тайландын тамирчид удааллаа.Тун удахгүй манай тамирчин ОУХМ Н.Баярмаа эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч өргөх гэж байна.
Т.Энхэлээ