Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд тэргүүтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаад иржээ. 2011 он гарах шинэ оны босгон дээр ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүү өргөн мэдэгдсэн “Архигүй Монголын төлөө хамтдаа” уриалгын хэрэгжилтийг шалгасан байна. Ажлын дагуу Завханы 2000 гаруй хүнтэй уулзаж, ярилцсан бөгөөд аймгийн удирдлагын 61 дарга архины хэрэглээнээс татгалзаж байгаагаа илэрхийлжээ. Ингэж хэлэхдээ согтууруулах ундаа сойсон аливаа арга хэмжээнд оролцохгүй гэсэн аж. Дарга нар ингэж үлгэр дуурайл үзүүлээд зогсохгүй “Архи хэрэглэдэггүй аймаг” болох зорилт тавьж, дүрэм журмын асуудлыг ирэх сард ИТХ-аар хэлэлцэн баталахаа шийджээ.
    Тэднийг хөдөө орон нутагт ажиллах үеэр нийслэлийн Баянзүрх дүүрэгт мөн “Архидалттай тэмцэх аян” зарлаад байв. Өнгөрсөн сарын 22-ноос эхлээд арванхоёрдугаар сарын 20-ны хооронд аянг зохиож архигүй дүүрэг болохоор зорьж байгаа гэнэ. Дүүргийн ЗДТГ-аас Мэргэжлийн хяналтын байцаагч, цагдаагийн ажилтнуудтай хамт архи зардаг дэлгүүр, баар, цэнгээний газруудаар шалгалт хийжээ. Аяны эхний хоёр өдөрт л долоон баар, таван дэлгүүрийг шалгаж зөрчлийг арилгуулжээ. Тухайлбал “Freedom”, “New Friend”, “Queen”, “Reds”, “Camel” зэрэг таван баар шөнийн 12 цагаас хойш архи худалдаалсан тул тус бүр 250 000 төгрөгийн торгууль оноожээ. Мөн “Хэрлэн” баарны ажиллагааг түр зогсоож, лацадсан гэнэ.
Б.Ганбилэг