Дорнод аймагт 100 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих концессын төслийн урьдчилсан шалгаруулалтыг зарлаад байна. Станцыг цаашид 250 МВт хүртэл өсгөх боломжтой байх бөгөөд зураг төсөл, байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээний эрхийг давхар хариуцаж шилжүүлэх аж. Шалгарагчийг төслийн компани байгуулж ажиллах шаардлагыг ТӨХ-ноос тавиад байгаа юм. Нээлттэй тендерийн эхний үе буюу урьдчилсан шалгаруулалтад оролцох бол 1 000 000 төгрөг төлнө. Хоёрдугаар шатанд дөрвөн байгууллагыг өрсөлдүүлнэ. Тендерт орох саналаа ирүүлэх байгууллагад дараах шаардлага тавьсан байна. Үүнд, нүүрсээр галладаг ДЦС-ын зураг төслийн ажил гүйцэтгэсэн туршлагатай, ДЦС барьж байгуулж байсан, төсөл хэрэгжүүлэх санхүүгийн чадавхтай байх зэрэг багтжээ. Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтийг ирэх оны нэгдүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хүлээн авах аж. Цахилгаан станцыг байгуулахад авто, төмөр зам хөгжиж, барилга байгууламж барих нөөц талбайтай газар шаардлагатай. Мөн нүүрс болон усны нөөцөд ойр байх ёстойг Засгийн газрын хурлаар өнгөрсөн жилээс эхлэн ярьсан билээ.
Б.Ганбилэг