Удтал үргэлжилсэн шүүх хурал эцэс болж алдарт дуучны хувийн үхэлд эмч Конрад Муррей буруутай болох нь батлагдаж дөрвөн жилийн ял авлаа. Хэдийгээр эмчийн зүгээс Майкл Жексон өөрөө дур мэдэн эм тариа хэрэглэсэн гэж мэлзсээр бас багагүй батлах баримт гаргаж ирсэн ч нэмэр болсонгүй. Эмч Конрад Муррейд оногдуулсан ялыг энэ сарын 29-нөөс эхлэн эдлүүлэх бөгөөд тэр хүртэлх хугацаанд түр хорих төвд байх юм. Шүүхийн шийдвэрийг Майкл Жексон олон мянган шүтэн бишрэгч мөн түүний гэр бүлийнхэн баяртайгаар хүлээж авсан бөгөөд үнэний талд байсан Лос Анжелосын шүүхэд талархал илэрхийлжээ. Шүүх хурал энэ оны долоодугаар сарын 7-нд эхэлсэн билээ.
Т.Энхэлээ