Монголын Засгийн газар Далай ламын айлчлалын хөтөлбөрт орсон арга хэмжээг цөөрүүлэх шийдвэр гаргасан гэж “Reuters” агентлаг мэдээллээ. Өнөөдөр болсон Засгийн газрын хуралдааны дараа сайд Х.Баттулга энэ шийдвэрийн талаар мэдэгдлээ гэж “Reuters”-ын мэдээнд онцлоод, энэ нь Хятадын зүгээс ирсэн шахалтаас болсоныг дурьдсан байна. Үүнээс үзвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Далай ламын айлчлалын талаар хэлэлцсэн болж таарч байна. Хэдийгээр Засгийн газар ингэж шийдсэн ч Буянт-Ухаагийн спорт цогцолборт өнөөдөр үдээс хойш хийхээр төлөвлөсөн айлтгал болдогоороо болсон байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Ли Улаанбаатарт болж буй айлчлалын талаар өнөөдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ “Хятадыг хагалан бутаргахын төлөө Далай ламын хийж буй аливаа үйлдэлд орон зай гаргаж өгч буй аль ч улсыг бид буруушаана” гэжээ. Тэгвэл Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц “Reuters” агентлагийн сурвалжлагчид “Энэ бол Монголын газар нутаг, Монголын өмч (Буянт-Ухаа цогцолборыг хэлсэн бололтой. Ред.) тул хэнбугай нь ч эсэргүүцсэн бид хийдгээ хийнэ” гэж хэлсэн байна.