Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлсэн, онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн, мөн Баянгол дүүрэгт гурван охиныг хүчирхийлсэн хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Мөнх-Оргилын шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, түүнд цаазын ял оноолоо. Шүүх хуралд улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгч Д.Халзан, Н.Ганбат нар оролцсон юм. Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд цаазын ял оноосон ч өнгөрсөн тавдугаар сард Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Түүнийг эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, 91.2.6, 91.2.10, 91.2.15-д зааснаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт буруутгаж, цаазын ялыг оноосон юм.
Б.Чимэг