Хүний нэр төрд халдсан хэмээх БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийн нэхэмжлэлтэй “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга, түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 14 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Шүүх хуралд улсын яллагчаар Ж.Чимгээ, шүүгчдэгчийн өмгөөлөгчөөр С.Хишигбат, Н.Цэндсүрэн нар оролцох аж. Тэднийг эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан хэмээн буруутгаж байгаа юм.
Б.Чимэг