Өнгөрсөн есдүгээр сард ОБЕГ-ын дарга асан П.Даш, тус газрын Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох төрийн өмчийг хувьдаа завшсан гэх хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэлэлцэж 3.6 жилийн ял оноож, Өршөөлийн тухай хуульд хамруулсан билээ. Харин П.Даш анхан шатны шүүхийн шийдвэрийг “Хуульд нийцээгүй, би улсын хөрөнгө мөнгө хувьдаа завшаагүй. Хэрэг хийгээгүй байхад ял оноосон. Өршөөлийн хуульд хамруулсан хэргээ заавал цагаатгуулна. Нэр төрөө сэргээлгэнэ” гэж үзэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандаж захидал илгээжээ. Захидалдаа АТГ жирийн иргэнээ улстөрийн захиалгаар гэмт хэрэгт холбогдуулан хэлмэгдүүлж байгааг дурдсан аж.
Б.Золбоо