Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10 цагаас эхэлнэ. Гадаад хэргийн сайд өнөөдөр тусламж үзүүлэх тухай, ажлын хэсэг байгуулах тухай зэрэг нийт дөрвөн асуудал танилцуулахаас нэг нь нууцын зэрэглэлтэй юм байна. Мөн ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авч болох талаар Засгийн газарт мэдээлнэ. Тэрээр мөн Батлах хамгаалахын сайдын гадаад томилолтын тухай танилцуулахаар бэлтгэжээ. БОАЖ-ын сайд Л.Гансүх “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”-ийн эхний үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон гадаадад явсан томилолтынхоо тайлан, дүгнэлтийг гишүүдэд танилцуулах юм байна.
   Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж өчигдөр хэлэлцсэн асуудлуудаа нягтлахаар болжээ. Үүнд, ХБНГУ болон Бүгд Найрамдах Австри Улстай Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, Сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлэг зэрэг асуудал багтах юм.