Улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ялыг оноосон билээ. Шүүхийн шийдвэрийг шүүгдэгч болон ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь эсэргүүцэж, Дээд шүүхэд гомдлоо гаргасан байна. Шүүх хурал энэ сарын сүүлчээр товлогдох аж.Түүнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 3.2 буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэсэн зүйлчлэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Иргэн Д.Болдбаатарын Улсын мөрдөн байцаах газарт мэдүүлгээр Ц.Улаанхүү начны гэрт үзлэг хийн 0,523 кг хар тамхи болох морфин, моноцитол, герион зэргийг илрүүлэн хурааж авсан байна.
Б.Золбоо