Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлэрхэг, цас орох төлөвтэй байна. Ялангуяа баруун аймгууд болон төвийн бүсийн баруун хойд хэсэгт цас орно. Энэ нутгаар салхины хурд 5-10 м/сек байх юм. Дархадын хотгороор -9 хэм хүртэл хүйтэрнэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар -1 хэмээс +4 хэм хүртэл сэрүүн байх юм. Говь болон Алтайн өвөр хэсгээр 6-11 хэмийн дулаан байх бол бусад газраар 3-8 хэм байна. Нийслэл Улаанбаатарт өнөөдөр цас орохгүй ч үүлших төлөвтэй. Салхи баруун өмнө зүгээс салхитай, өдөртөө 5-7 хэм дулаан байх юм. Үүрийн 5 цагт нийслэлд -8 хэм байлаа.
    Солонгос улсын нийслэл хотод одоо 15 хэм, үүлэрхэг байна. Өдөртөө 20 хэм хүрч дулаарах ч үүл арилахгүй. Үүлэрхэг тэнгэр үргэлжилсээр шөнө ч хэвээрээ байх боловч хур тунадас орохгүй. Сөүл хотод шөнөдөө 9 хэм дулаан хононо. Японы нийслэл Токио хотод мөн л үүлэрхэг өдөр ирж байна. Өдөртөө бага зэрэг үүлшиж, 17 хэм дулаан байх бол шөнөдөө 13 хэм байх ч хур тунадасгүй байхыг мэдээлжээ.
    Өмнөд хөршийн төв хотод цэлмэг тэнгэртэй Лхагва гариг болж байна. Одоо тэнд 11 хэм дулаан байгаа бол өдөртөө 14 хэм хүрч дулаарна. Харин шөнөдөө -1 хэмийн хүйтэн хонох төлөвтэй. Хойд хөршийн Москва хотод одоо цас хаялж байна. Өдөртөө +1 хэм, бага зэргийн цас хаялах юм. Тэгвэл шөнөдөө мөн л цас үргэлжилж, -2 хэм хононо.
Б.Ганбилэг