Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын долдугаар хуралдаан болно. Энэ удаад 2011 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай, тэмдэгтийн хураамжийн хэмжээ, урамшууллын хэмжээг өөрчлөн шинэчлэх, орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах гээд хэд хэдэн асуудлыг хэлэлцэх гэнэ. Эдгээр асуудлыг өнгөрсөн Даваа гаригт ИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэн өнөөдрийн хуралд оруулах эсэхийг шийдэх ёстой байсан. Одоогоор ямар асуудлыг хуралд оруулахаар болсон тухай мэдээлэл ирээгүй байна. Дээрх асуудлуудыг НЗДТГ-ны Санхүү, төрийн сангийн хэлтсий дарга Э.Ганхүү, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ц.Баасанжав, Нийслэлийн авто замын газрын дарга Д.Од нар танилцуулах юм.
Б.Ганбилэг