зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Магнай: Монголд хувьсгалаас өөр гарц харагдахгүй байна

2011-11-09
0
ЖИРГЭХ

Иргэний хөдөлгөөний ерөнхий зохицуулагч, АН-ын гишүүн О.Магнайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Таныг бизнесмэн болсон гэж сонслоо. Ямар төрлийн бизнес эрхэлж байгаа юм бэ?

-Би Монголд хамгийн анхны “Hedge fund”-ийг 2003 онд байгуулсан. Ерөнхийдөө бирж дээр хувьцаа зарж арилжаа хийдэг гэсэн үг. Жаахан ачаалалтай ч, Засгийн газраас хамааралгүй мөнгө олж болох ганц салбар. Ажил үр дүнтэй байна. Үр дүнгийн цаад учиг нь туршлага. Энэ төрлийн бизнес эрхлээд 10 жил болж байгаа болохоор зах зээл дээрээ өөрийн байр сууриа эзэлчихсэн. Дунд нь жагсаал цуглаан гээд жаахан тасалдсан үе бий.

-МАН, АН-ынхан Сонгуулийн тухай хуулийг мажоритар давамгайлсан холимог буюу 48:28 гэсэн хувилбараар тохироо хийж байна. Иргэний хөдөлгөөний зохицуулагч, АН-ын гишүүний хувьд хэрхэн хүлээж авч байна вэ?

-Би өнөөдрийг хүртэл нэг л зүйл хүлээж байлаа. Сонгуулийн тухай хуулийг ямар хувилбараар хэрхэн батлах вэ гэж. Харамсалтай нь МАН, АН-ын тохирч байгаа энэ шийдвэр шударга бус сонгуулийг гааруулах алхам болж байна. 48:28 гэж мажоритар системээр нэр дэвшээд ялагдвал эргээд пропорциональ хувилбар руу гулгаж УИХ-ын гишүүн болдог дэлхийд байхгүй тогтолцоо зохиолоо. Энэ бол нийгмийн шинэчлэлийг Монголд сонгуулиар хийх боломжгүй болсны баталгаа. Өнөөдөр Монгол гэлтгүй дэлхийн олон оронд сонгууль ердөө үзэгдэл болжээ. Би өнгөрсөн наймдугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотод сонгууль хэрхэн явагддагийг ажиглалаа. Ингэхэд Валентина Матвиенко гэдэг эмэгтэй 97 хувийн саналаар ялалт байгуулсан. Ер нь ардчилсан нийгэмд яаж ч байсан 97 хувийн санал авах боломжгүй шүү дээ. Энэ нь дэлхий нийтэд сонгууль гэдгийг үзэгдэл болгосны тод жишээ. Өөрөөр хэлбэл, хүссэн үр дүнгээ гаргаж болдог сонгуулийн технологи бий болгосон гэсэн үг. Ирэх сонгуульд энэ хувилбараар оролцвол хувьсгал болох нь дамжиггүй.

-Хувьсгал хийнэ гэсэн үг үү?

-Монголд хувьсгалаас өөр гарц харагдахгүй байна. Яагаад гэвэл ардчилсан нийгэмд болж бүтэхгүй зүйлийг өөрчлөх боломжийг сонгуульд олгодог. Гэтэл Монголд сонгууль шударга болно гэсэн итгэл үнэмшил иргэдийн олонхид байхгүй. Дээр нь холимог нэртэй 48:28 гэсэн хувилбар нь шинэ боловсон, шилдэг лидер залуусыг улс төрд оруулах боломжийг хааж байгаа юм. Одоо тэгэхээр яах вэ, хувьсгалаас өөр гарц байхгүй гэсэн үг. Өдөр ирэх тусам олон хүн шударга ёсыг тогтоож, ардчиллыг бэхжүүлэхэд эцсийн гарц нь хувьсгал боллоо гэдэгт санал нэгдэж байна. Гэхдээ хувьсгал гэдгийг байшин шатааж, гудамжинд биенээ бууддаг гэж төсөөлж болохгүй. Хүчирхийллийн бус замаар үр дүнд хүрдэг өнгөт хувьсгалуудын жишгээр хийж болно гэж харагдаж байна. Хувьсгал гэдэг бол үйл явдал биш үйл явц. Энэ үйл явц Монголд аль хэдийнэ эхэлчихсэн.

-Тэгвэл ямар сонгуулийн систем тохиромжтой гэж үзэж байгаа юм?

-Сонгуулийн эцсийн зорилго нь бүх иргэдийн дуу хоолойг парламентад оруулах явдал. Аль ч сонгуулийн системд сайн, муу тал байдгийг үгүйсгэхгүй. Мажоритар системээр өрсөлдөж ялагдчихаад эргээд пропорциональ руу орж дахин өрсөлдөнө гэдэг байж боломгүй. Өнөөдөр нам гэдэг институтыг бэхжүүлэхийн тулд пропорциональ давамгайлсан хувилбар нь илүү оновчтой, нийгэм, ард түмнээ бодсон ч тэр. Эрх баригч намууд парламентад өрсөлдөгч сөрөг хүчин болох өөр нам гарч ирэх вий гэж айсандаа мажоритар системээс хагацаж чадахгүй байна. Энэ нь холимог нэртэй хувилбар боловч өмнөх сонгуулийн булхай луйврыг тээж үлдээсэн нян юм. Сонгуулийн системийн гуравны нэг нь шинэчлэгдэж байж шинэ уур амьсгалтай болох учиртай. Харин МАН, АН-ын тохироо хийсэн 48:28 хувилбар нь өөрчлөлт биш. Харин ч парламентад бугшиж үлдэх гэсэн явуургүй үзэл юм.

-Та АН-ын гишүүн. Намынхаа даргад энэ хувилбар нь ашиггүй гэдгийг уламжилж байв уу?

-АН-д бодлогын үндэсний зөвлөлдөх хороо гэж бий. Харамсалтай нь зөвлөлдөж, хэлэлцэж ярилцахаа болиод удаж байна. Ер нь УИХ-д байгаа АН-ын бүлэг толгой мэдэн намын нэгдсэн бодлогыг тодорхойлж суудаг болчихсон. Тэр ч бүү хэл, хамтарсан Засгийн газрыг шүүмжлээд байгаа атлаа сайд, дарга нарынхаа суудлыг өгнө гэхээр чимээгүй болох жишээтэй. Суудлаасаа бууна гэхээр айгаад л байгаа байхгүй юу. Энэ нь намын жирийн дэмжигч гишүүдээсээ хол тасарчихсан байгааг харуулж буй хэрэг. Хоёрын хооронд хувилбар баталж байхаар 48:28-даа тохирчихоосой гэж хүлээж байлаа. Үүнээс л бүх зүйл эхэлнэ дээ. Заримдаа юм их муудах нь сайжрахын дохио болдог. МАН, АН-ынхан сонгуулийг 48:28 гэсэн хувилбараар явуулах болсон нь сонгуульчилсан дарангуйллыг албан ёсоор бий болгосноо тунхагласан гэсэн үг. Өнөөдөр ний нуугүй хэлэхэд Монголд парламент байхгүй. Зөвхөн парламент гэлтгүй төрийн бүхий л байгууллага авлигад идэгдсэн, угсаа залгамжилсан нөхөд болсон шүү дээ. Нэг даргыг нөгөөгөөр солиод ч нэмэргүй. Өмнөх бугласан, идсэн уусан, хүнд суртал гаргах нь тэр л хэвээрээ. Иймээс зайлшгүй хувьсгалын шинжтэй өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Хувьсгалын нөлөөгөөр нийгэмд хариуцлага тогтоож, улс төрийн нам ямар байх ёстойг сануулах юм. Барууны орнуудад бол арилжааны банкууд өндөр, сүрлэг барилгатай байдаг юм билээ. Тус оронд мөнгө банк, даатгалын комнаниар эргэлддэг учраас тэд том барилгатай байгаа нь тэр. Харин манайд улс төрийн намууд л өндөр том байшинтай. Энэ нь мөнгөний урсгал хаагуур дамжиж байгааг харуулж байна. Энэ байдлаараа манай улс дэлхийи хамгийн өндөр барилгыг барьж мэднэ шүү. МАН, АН-ынхан хоорондоо "Танай барилга 16 бол манайх 20 давхар" гээд л. Ичмээр юм. Улс төрийн нам хөрөнгөгүй байх ёстой шүүдээ. Нөгөө талаар 1990 оны хувьсгалын дүнд ижил гарааны нөхцөл бий болгоогүй учраас бүх улс төрийн намыг татан буулгаад итгэл үнэмшил хариуцлага тохиох ёстой. Өнгөрсөн 20 жилийн турш төрөөс хулгай хийсэн хэн ч хариуцлага хүлээлгүй ирлээ. Гэтэл гар утас хулгайлсан хүүхдийг барьж хорьчихоод өөрсдөө тэрбумаар нь завшаад сууж байгаа. Зарим нь ч бүр хэдэн сая төгрөгийн хаус бариулж байна гэж хэвлэлүүдэд бичүүлэх юм. Энэ юуг харуулж байна гэхээр өнгөрсөн хугацаанд ард түмнээр тоглосон улс төрчдөд хариуцлага тооцох ёстойг илтгэж байна. Тэдэнтэй тун удахгүй хариуцлага тооцох үе ирэх байх.

-Таныг хэцүүдэж явах үед аварсан нам биш билүү?

-АН бол дэндүү хэвтээ удирдлагатай нам. Энэ нь сайн ч, нөгөө талаас Монголын нийгэмд зохицохгүй нь олон зүйлээр харагдаж байна. Нам гэдэг бол нэгдсэн бодлоготой, үзэл санаагаараа нэгдсэн гишүүд, дэмжигчээ зангиддаг, хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Зарим хүмүүс намайг АН-д гишүүнээр ороод амаа хамхисан гэж ойлгодог. Би угаасаа иргэний хөдөлгөөний хүн. Цаащдаа ч энэ хөдөлгөөндөө байна. АН-ын батлахтай хүн Монголд олон байдаг шүү дээ. Би АН-ын гишүүн гээд пайз зүүгээд байх шаардлага байхгүй. Өнөөдөр ард түмний итгэлийг олсон шударга улс төрч Монголын төрд байхгүй. Хэнийг ч сольсон адилхан. Сүүлдээ царай нь хүртэл адилхан болж байна шүү дээ. Хувьсгал хүссэн олон хүн надтай холбогдож, дэмжихээ илэрхийлж байгаа. Цагтаа ерөнхийлөгч, ерөнхий сайд байсан хүн хүртэл, хувьсгал бол гарцаагүй юм байна гэдгийг хүртэл хүлээн зөвшөөрч байна лээ. Энэ нь хувьсгалт үзэл санаа баталгаажиж, бэхжиж байгаагийн хамгийн том илрэл. Ард түмний захиалгаар эхлүүлэх тэмцэл маань зайлшгүй ялалтад хүрэх учиртай. Өнөөдөр гуравдагч хүчний шинэ уур амьсгал хүсч байгаа бол Монголын ард түмэн эрс шинэчлэл хийх ёстой. Монголд үзэл санаа бас чөлөөт сонин хэвлэл ч гэж байхгүй. Бүгд "МАНАН"-гийн гарт орсон хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүү дээ.

-Нэгэн үе намын лидерүүд явсан Ц.Нямдорж, Н.Энхбаяр нар сөргөлдөөд эхэллээ. Хэн нь үнэн, хэн нь худал ярьж байгааг ард түмэн мэдэх байх. Үүнийг хэрхэн ажиглаж байна?

-Хуулийн байгууллагынхан хоёуланг нь шалгах ёстой. Хэрэв ерөнхийлөгч асан Н.Энхбаяр

Ц.Нямдоржийг олон хаустай гэж гүтгэсэн байна гэж үзвэл хариуцлага тооц. Гэхдээ гүтгээгүй гэдэг нь илрэх болов уу. Улс төрд Ц.Нямдорж тасралтгүй олон жил сайд, дарга хийлээ. Төрийн албан тушаалтны цалин хэд вэ гэдгийг энгийн иргэд ч хэлнэ. Гэтэл олон сая төгрөгийн өртөг бүхий байшинд амьдарч, хүүхдүүд нь хүртэл өндөр үнээр хаус бариулж байгаа нь сэжиглэх хамгийн том шалтгаан. Өмнө нь түүнийг Хятадын тагнуул байсан тухай асуудал гарах үед Л.Гүндалай ч бурууталгүй, Ц. Нямдорж ч бурууталгүй өнгөрсөн нь онигоо болж байсныг санаж байна.

-Ирэх сонгуульд нэр дэвшинэ биз дээ?

-Мажоритар давамгайлсан 48:28 сонгуулийн хувилбартай үед нэр дэвшээд ч хэрэггүй. Нэр дэвшье гэж бодож байгаа хүмүүст хэрэггүй гэж хэлье. Сонгуулийн эцсийн үр дүн нь тодорхой шүү дээ.

-Долдугаар сарын 1-ний өдөр болсон эмх замбараагүй байдлыг өдөөсөн, турхирсан хэргээр нэг хэсэг буруудсан, одоо танд юу бодогддог вэ?

-Сонгуулийн саналыг луйвардсан учраас би иргэнийхээ хувиар жагссан, эрх барьж байгаа улс төрийн намууд ч гэсэн сонгууль булхайтай болсныг хүлээн зөвшөөрдөг. Харин сонгууль луйвардсаныг эсэргүүцсэн ард түмнийг буудсан уу, буудсан. Заримыг нь бүр шоронд оруулсан. Гэтэл буудсан хүн хариуцлага хүлээгээгүй байна. Ардчилсан нийгэмд цагдаа байлдааны хэрэгсэл ашиглана гэдэг нь байж боломгүй. Ус цацахаас эхлээд ну- лимс асгаруулагч ашиглаж болох байсан. Энэ нийгэмд шударга үнэн гэж алга.

-Таныг тухайн хүмүүсийг цуглуулж чадсан юм бол яагаад тараагаагүй юм бэ гэдэгт буруутгадаг шүү дээ?

-Хулгайд юмаа алдсан хүн ууртай байдаг шүү дээ. Тэр өдөр би ганцаараа сонгуулийн саналыг луйвардуулсан юм биш. Ард түмэн ч сонголтоо луйвардуулсан. Би цуглуулсан байж болно. Гэхдээ байшин шатаах гэж очоогүй. Зөвхөн шударга ёсыг шаардсан. Харин үүнийхээ оронд зарим маань буудуулж, шоронд хүртэл орсон. Гэхдээ энэ хэрэг хуучрахгүй. Хариуцлагын асуудал заавал яригдах учиртай.

Д.Болормаа

Магнай

Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    21 цаг 49 мин
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    21 цаг 52 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    22 цаг 17 мин
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    22 цаг 58 мин
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    Өчигдөр 15 цаг 43 мин
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    Өчигдөр 15 цаг 33 мин
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 15 цаг 11 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 14 цаг 26 мин
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    Өчигдөр 14 цаг 07 мин
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    Өчигдөр 13 цаг 04 мин
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд гамшиг, ослын 106 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа
    Өчигдөр 12 цаг 31 мин
  • АНУ онц аюултай хэмээн дүгнэсэн таван цагаачийг Эсватини улс руу албадан буцаав
    Өчигдөр 12 цаг 16 мин
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
    Өчигдөр 11 цаг 57 мин
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
    Өчигдөр 11 цаг 09 мин
  • Бүгд Найрамдах Киргиз Улсад бакалавр, магистрын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа
    Өчигдөр 09 цаг 18 мин
  • Баян-Өлгий аймгийг зорьж буй иргэдийн анхааралд...
    Өчигдөр 09 цаг 10 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Э.Батмагнай: Энэхүү сайхан мэдрэмжийг өглөө босохдоо бодож, шөнө унтахдаа зүүдэлж, 15 жилийг зориулсан байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Танилц: “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Наадам: Улсын начингаас “Улсын арслан”, аймгийн Хурц арслангаас “Улсын гарьд”
  • Улсын арслан Э.Батмагнай 1 секундэд учраа бөхөө өвдөг шороодуулж байжээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК