Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын амь үрэгдсэн эмгэнэлт өдрийн ой хаяанд ирж түүний үхлийн шалтгааныг албан ёсоор тогтоосон дүгнэлтэд үр хүүхэд нь эргэлздэгээ хэлж, цагдаагийнхан ч хэргийг сэргээн шалгаж байгаа бололтой мэдээ хэвлэлээр гарч байна. Мөн бусад хэд хэдэн эмгэнэлт үхэлтэй давхцан уй гашуу нөмөрсөн 2007 оны 11 дүгээр сарын тэр өдрүүд, өмнөх жилийнхээ мөн үхэл хагацлын дайрлага дайрсан яг энэ өдрүүдийг эрхгүй санагдуулдаг нь хачин. Яг таван жилийн өмнө буюу 2006 оны 11 дүгээр сарын энэ өдрүүдэд дараалан олон хүний үхэл болж Монгол даяарыг цочоож байв. Монгол эмэгтэй Малайзад бусдын гарт хөнөөгдсөн мэдээ дөнгөж тарж, нийт олны элгийг эмтэлж байсан тэр үе юм.
11 дүгээр сарын 11-ний Бямба гарагийн орой 16 цагийн үед “Зуучлагч товчоо”-ны дарга Д.Сvхбаатар гэртээ нас баржээ. “Зуучлагч товчоо”-г тойрсон хэрүүл тэмцэл туйлдаа хүрч, цагдаагийнхан Д.Сүхбаатарыг баривчлах дээрээ тулж, гэхдээ арай ч чадаагүй байсан тэр үе юм. Тэрбээр үүнээс нэг жилийн өмнө сэтгүүлчдэд хандаж хэвлэлийн бага хурал хийлгэхдээ “Намайг үхүүлэх сонирхолтой хүмүүс байна” гэж мэдэгдсэн билээ.
Мөн өдрийн орой 20 цагийн үед Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга О.Батмөнх зуурдаар нас баржээ. Тэрбээр нийслэл хотоос холгүйхэн Налайх дүүргийн орчимд “Ланд-Круизер” маркийн машинтай явж байгаад аваарт орсон байна. Талийгаач О.Батмөнх нь Өвөрхангай аймгийн Засаг даргаар хоёр ч удаа улиран сонгогдож ажилласан, багш мэргэжилтэй хүн байжээ. Тэрбээр 2005 оны оны сүүлээс ТӨХ-нд Тамгын газрын даргаар ажиллаж байсан байна. Түүнтэй хамт явсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт М.Амарсайхан Гэмтэл, согог сэргээн засварлах клиникийн сэхээн амьдруулах тасагт биеийн байдал нь тун тааруу байдалтай хүргэгдэв. Тэднийг тухайн үеийн Түлш, Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Энхтайвантай хамтаар Налайхын ойролцоо байдаг адуун дээр нь очиж үзээд буцаж явсан гэдэг.
11-ний Бямба гарагт мөн “Айвенхоу Майнз” компанийн “Оюу толгой” төслийн хайгуулын зориулалттай босоо аманд үйлдвэрийн осол гарч нэг хүн амь үрэгдэв.
Мөн 11-ний өдөр Төв аймгийн Баян сумын нутагт ажил үүргээ гүйцэтгэж явсан прокурорын хоёр ажилтан авто осолд орж газар дээрээ энджээ. Тус аймгийн Прокурорын газрын туслах прокурор Г.Баттулга нь дөнгөж 30 хvрч явсан залуу боловсон хүчин байсан аж. Прокурорын газрын жолооч Р.Батчулуун байгууллагадаа олон жилийн турш тогтвортой ажиллаж байсан. Тэд “Ланд круизер” машин хөлөглөн яваад осолджээ. Мөн энэ өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт “Аксент” маркийн машинтай жолооч осолдож нас барсан байна.
Хар Бямба гарагийн маргааш буюу 12-ны Ням гарагт Японы иргэн Кавасаки Шин гэртээ алагдсан байхыг олжээ. Түүний эд зүйлийг дээрэмдэж, хоолойг нь боомилон ваннын өрөөнд нь хаясан байсан бөгөөд цагдаагийнхан шуурхай ажиллаж алуурчин, “Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүдийн нэг Цэрэндоржийг баривчилсан билээ. Мөн л энэ хөдөлгөөнтэй холбоотойгоор энэ өдрүүдэд олны анхаарлыг татсан хэргийн нэг нь уг хөдөлгөөний тэргүүн байсан З.Эрдэнэбилэгийн гэр бүлийн хүн нас барсан явдал байв. Талийгаач БНХАУ-д явж байхдаа нас барсан бөгөөд нөхрийнх нь хэлсэнээр, түүний бие муу байсан, ажлаар явж байгаад эндсэн аж.