Гуравдугаар сарын газар хөдлөлт, цүнамид нэрвэгдсэн мужуудад жуулчлах гадаадын иргэдэд үнэгүй виз олгохоор болсоноо Японы ГХЯ мэдэгдэв. Мияги, Иватэ, Фүкүшима мужуудад жуулчлах хүмүүс үнэгүй виз хүсвэл мэдүүлгээ 11 дүгээр сарын 15-наас эхлэн өгөх хэрэгтэй ажээ. Японы ГХЯ-ны шийдвэрлэснээр, энэ арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон байна. Японы эрх баригчид гуравдугаар сарын гамшгаас хойш 30%-иар буурсан жуулчлалын салбарынхаа орлогыг эргүүлж нэмэгдүүлэхээр авч буй арга хэмжээний нэг хэсэг нь энэ юм.