Японы мэргэжлийн сүмогийн хамгийн хатуу багш нарын нэг ояката Нарүто Фүкүока хотын эмнэлэгт уржигдар нас баржээ. Түүнийг шавь нартаа хэрцгий хандсан гэх дуулиан өнгөрсөн сард дэгдсэн нь сэтгэл санаанд нь хүчтэй нөлөөлж, зуурдын үхлийнх нь шалтгаан болсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Ням гарагт 59 настай Нарүто өглөөний бэлтгэлээ хэвийн эхлүүлсэн боловч үдийн хоолны дараа гэнэт хүчтэй халуурч, хууч өвчин багтраа нь хөдөлсөн тул эхнэр нь маэгашира Ваканосатогийн хамтаар эмнэлэгт хүргэжээ. Түүний хамгийн шилдэг шавь Кисэносато орой нь эргэж очиход ояката ухаан алдсан байсан бөгөөд өглөө үүрээр амьсгал хураасан байна.
   Тосихидэ Такая 1952 онд Аомори мужид төржээ. 15 настайгаасаа 45 дахь ёкозүна I Ваканоханагийн удирдлагад Таканосато нэртэйгээр сүмогоор хичээллэж мэргэжлийн сүмод дөрвөн удаа түрүүлэн 30 настайдаа ёкозүна цол хүртсэн юм. 19 наснаасаа чихрийн шижингээр өвдсөн боловч сүмогийн дээд цолд хүрч чадсан нөр их тэвчээртэй хүн юм. Тэрбээр 1986 онд зодог тайлж Нарүто нэр авсан бөгөөд 1989 онд Фүтогаяма дэвжээнээс салж өөрийн дэвжээгээ нээсэн түүний хамгийн өндөр цолд хүрсэн шавь нь сэкивакэ Кисэносато юм.