Алдарт дуучин, Монгол, Буриадын Ардын жүжигчин, профессор Дэмбэрэлийн Жаргалсайхан таалал төгссөнд Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын Буриадын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийлэв. Д.Жаргалсайхан Монгол Буриадын харилцааг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаны дотор Буриадын олон улсын “Алтаргана” наадмыг санаачлан зохион байгуулсан бөгөөд энэ наадмыг зохион явуулсан газар бүрт түүнийг туйлын халуун дотноор угтан авдаг байсныг эмгэнэлийн бичигт тэмдэглэжээ. Цаашилбал эмгэнэлд “Игорь ван”-гийн Кончак, “Арилжигдсан бэр”-ийн Кецал, “Севилийн үсчин”-ий Дон Базилио, “Учиртай гурван толгой”-н Балган, “Мартагдашгүй 24 өдөр”-ийн Хасбаатар, “Тэмцэл”-ийн Дандар зэрэг Баруун Европ, Орос, Монголын олон сонгодог дуурийн 40 гаруй дүрийг бүтээсэн агуу дуучин энэ хүн үе үеийнхний сэтгэл зүрхэнд мөнхрөн үлдэх нь гарцаагүй. Ардын дууны мастер Д.Жаргалсайхан “Хэдэн гялаан хонь”, “Ёохор хатарая”, “Хормой нь хийсээд давлаа” зэрэг олон дууг уран чадварлагаар найруулан дуулсан билээ. Тэрбээр өдий төдий өгүүлэл, найруулал, дуулах урлагийн сурах бичиг “Дуулах эгшгээр ур томохуй”, “Мартаагүй” дурсамжийн номууд бичиж, өөрийн дуулсан 40 гаруй ари, романс, дууг багтаасан “Халуун элгэн нутаг”, “Баавай Чингис” зэрэг цомог гаргасан олон талт уран бүтээлч байлаа” гэжээ.