Английн “Ливерпуль” багийн ахлагч Стивен Жеррард ирэх зун болох Европын аварга шалгаруулах тэмцээний хөлбөмбөгийн ногоон талбайгаас явж байгаагаа хэвлэлийнхэнд мэдэгджээ.“Английн хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ ганц л удаа томоохон ялалт байгуулж үзсэн. Энэ нь олон улсын тавцанд ялалт байгуулах хичнээн хэцүү болохыг харуулж байгаа юм. Энэ тэмцээн миний хувьд хамгийн сүүлчийн тэмцээн тул тэндээс хагас шигшээд хүрч юмуу эсвэл шигшээ тоглолтод үлдэж чадвал би баяртай байх болно. Европын аваргын үеэр би 32 нас хүрчихнэ. Тэгэхээр үнэхээр сүүлчийн тэмцээн маань байж болох юм. Хэрвээ надаас шалтгаалдагсан бол Европын аваргад Уэйн Руниг эргэлзэх юмгүй аваад л явмаар байна. Тэр их нөөцтэй, чадвартай тоглогч болохоор ямар ч тохиолдолд шигшээдээ багтаах л ёстой” гэж Жеррард хэлжээ.
Т.Энхэлээ