Ёкозүна Хакүхо өнөөдөр Садогатакэ дэвжээнд очиж бэлтгэл хийлээ. Тэрбээр шинээр озэки цол хүртээд буй Котошёогикүтэй 15 удаа барилдаж 14-т нь давжээ. Бэлтгэлийн дараа аварга хэвлэлийнхэнтэй уулзахдаа уржигдар нас барсан 53 дахь ёкозүна Нарүто оякатаг дурссан байна. Хагас сарын өмнө Нарүто ояката Хакүхог дэвжээтэйгээ танилцуулж, өөрийн багш Футагоямаг бахархан яриа дэлгэж байжээ. Шавь нараа хэн хүнээс илүү хүчтэй байлгахын төлөө хамаг байдгаа зориулж байсан хэмээн Хакүхо Нарүто оякатаг үнэлсэн байна. Сэкивакэ Кисэносатог 11 дүгээр сарын башёд озэки цол авах хэмжээнд барилдаж талийгаач багшийнхаа ачийг хариулна гэдэгт итгэж байна хэмээн Хакүхо аварга хэлжээ.