МоАХ-ны тэргүүлэгч Ж.Төмөрбаатартай УИХ-аар хэлэлцэгдэж батлагдах шат руугаа явж байгаа Сонгуулийн хуулийн талаар ярилцаж байр суурийг нь сонслоо.
-Парламент УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцдаа холимог болгож байна. Бид өнгөрсөн хугацаанд мажоритар системээр сонгууль явуулж ирсэн. Түүний давуу талууд энэ холимог системд үлдэж, сул тал нь гээгдэж чадсан болов уу?
- Сонгуулийн тогтолцоо бүр л өөрийн сул болоод давуу талтай байдаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиудад хэрэглэгдэж байсан мажоритар тогтолцоо олон сул талтай, тухайлбал сонгогчдын санал гээгддэг. Түүнээс гадна улс орны хөгжлийн тодорхой бодлого гарч ирдэггүй. Ярьж хэлж байсан жалга довны үзэл сонгуулийн энэ тогтолцоонд нэвт шингэсэн тул тэр бүхэн хадаглагдаж байсан гэж хэлж болно. Тэр бүхнийг агуулсан тогтолцооны элмент буюу 48 мандаттай 26 тойрогт хэвээрээ үлдэнэ. 28 суудал нь пропорционал тогтолцоогоор явах нь. Энэ тогтолцооны нэг сайн тал нь сонгогчдын санал орхигддоггүй шахуу. Тодруулбал парламентад суудал авах намуудын босго бага байх тусам санал бүрэн хуваарилагдана. Жижиг гээд жижигрүүлээд байдаг улс төрийн намуудад УИХ-д суудал авах боломжийг олгодог давуу талтай. Энэ давуу тал бага боловч орж ирж байгаа нь сонгуулийн тогтолцоог төгөлдөршүүлэх ажлын эхлэл гэж үзэж байна.
- Та сонгуулийн мажоритар тогтолцооны сул талыг дурьдаж байна. Уг системд сайн зүйл буюу давуу тал бас байсан биз дээ?
-Мэдээжийн хэрэг давуу тал байсан. Тойргийн сонгогчид, парламентын гишүүний хоорондын харилцаа холбоог хадгалдаг. Жижиг экстремист намыг шахдаг. Энэ бүхэн тэр 48 мандатад хадгалагдаж л байгаа шүү дээ. Сонгогч сонгогдогчийн холбоог хадгалж чаддаг энэ давуу талыг дагаад өнөөдөр цэцэглэээд байгаа МАН-ыг дагасан бизнесменүүдийн бизнес цэцэглэдэг хэлбэр тодорхой хэмжээгээр хязгаарлагдах болов уу.
- Ардчилсан хүчин гарч ирсэн цагаасаа л пропорциональ системээр сонгууль явуулна гэж хашгирсан. Гэтэл 20 жилийн дараа сонгуулийн энэ системийн элментийг хуульд оруулж ирж байна. Сонгуулийн ийм системийн эхлэл орж ирлээ гээд одоо юу өөрчлөгдөх юм бэ?
- Сонгуулийн пропорциональ тогтолцоог бүрэн авчих ёстой байсан юм.Ийм боломжийг МАН олгохгүй байна шүү дээ. Гэхдээ оргүйгээс охинтой гэгчээр огт байхгүй байсан элементийг оруулж ирнэ гэдэг бол хуучин буурин дээрээсээ нүүж байгаагийн нэг шинж шүү дээ. Сонгуулийн энэ тогтолцоог эхнээс нь цэвэр тунгалаг авч явахын тулд улс төрийн намуудын тухай хуулиас “Намын дарга ерөнхий сайд байна” гэсэн заалтыг авч хаях ёстой. Тэгэхгүй бол даргад хэн их шадарлана, түүнд бүх боломжийг олгоно. Мөнгө төгрөгтэй холбоотой зүйл ч гарч ирж болзошгүй. Шинэ тогтолцооны эхлэлийг зөв авч явахгүй бол тухайн тогтолцооны сул талууд нь давуу талаасаа түрүүлж орж ирээд байршчих нь. Үүнээс их болгоомжлох хэрэгтэй юм даа. Шинэ зүйлийн сайныг авахаасаа илүү сул талыг нь ашиглахдаа бид өнгөрсөн хугацаанд сайн суралцсан байна.
-Сонгуулийн системийн тоог 28:48 гэж тогтсон боловч парламентад суудалтай намуудад тохиролцож чадаагүй олон зүйл байгаа. Мөн УИХ-ын гадна маш олон нам байдаг. Тэд бидний саналыг харгалзан үзэхгүй байна гэж хэлж байгаа ?
- Миний саналыг авсангүй гээд гомдол гаргавал бүх хүнд ийм боломж байгаа. Гэхдээ тэднийг нэгтгээд батлах үүрэгтэй хүмүүс нь УИХ-ын гишүүд. Сонгуулийн хуультай зэрэгцүүлээд УИХ сонгуулийн жилийн төсөв баталдаг. Түүгээр зогсохгүй өмнөх жилийнх нь төсөвт том тодотгол хийдэг шинэ жишиг гараад ирлээ. Төрийн албан хаагчийн цалинг 53 хувиар нэмэх боллоо. Монгол улсын 2,7 сая хүнээс ердөө 164 мянга нь төр ажилладаг. Тэдний цалинг нэмэх нь. Эдгээр хүмүүсийн цалинг нэмэх нь л дээ. Цалинг нь нэмж байгаад тэднээр МАН сонгуулийн луйвраа хийлгэх нь гэж ойлгож болно. Нөгөө талаар улсын төсөвт тодотгол хийхдээ эхлээд 561 тэрбумыг тараах тухай яриад төгсгөлд нь 650 тэрбумыг тараахаар болж байх жишээтэй. УИХ-ын гишүүд дахин сонгогдохын тулд мөнгө тараах хэрэгтэй байж болно. Түүний үр дүн иргэдэд жигд наалдахгүй байна.
- Төсвийн тодотголыг буруу хийлээ гэх гээд байх шиг байна. Харин байгаа мөнгийг иргэдэд тараах нь зөв юм биш үү?
- Төлвөлөсөн 561 тэрбумыгаа тарааж болно. Түүн дээрээ нэмж 90 тэрбумыг зарж яах гээд байгаа юм бэ. Зөрүүний 90 тэрбумыг тэтгэврийн санд байршуулсан бол иргэдэд илүү хүртээмжтэй байсан юм. 1960 онд төрсөн эмэгтэйчүүд 2015 онд тэтгэвэрт гарна. Тэр үеийн монголчуудын төрөлт өндөр байсан. Тэр хэмжээгээр тэтгэвэрт гарах хүний тоо нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр зарцуулах мөнгө нэмэгдэнэ. Гэтэл нэрийн дансны мөнгө байхгүй байгаа. 2003 онд Засгийн газар төсөвт татаж аваад идэж уугаад дуусгачихсан. Иргэдийн нэрийн дансанд зөвхөн бичилт хийгээд явж байна. Энэ 90 тэрбум төгрөгөөр иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлсэн бол илүү олон тустай байсан юм. Энэ талаас нь хэлж байгаа юм.
-Та бид хоёрын яриа сэдвээсээ хальчихлаа?
- Төсөв гэдэг чинь улс төр өө хө.
-Тэгвэл улс төрөөс ангид юм байна уу?
- Байхгүй. Гэхдээ зөв байх нь чухал. Төсөв ингэж данхайж байгаа нь буруу л гэж хэлээд байгаа хэрэг.
-Сонгуулийн хууль сонгогдох хүндээ ээлтэй байх нь чухал юм уу, сонгогчдод чухал байх ёстой юм уу?
-Нэг тал руугаа хэлбийж болохгүй.
-УИХ-ын сонгож авч байгаа холимог систем тэгээд хэнд нь илүү тустай юм бэ?
-Сонгогдогчид руу хэлбийчих гээд байна. Дахиад хэлье. Улс төрийн намуудын тухай хуулиас “Намын дарга ерөнхий сайд байна” гэсэн заалтыг авч хаяхгүйгээр пропорциональ тогтолцооны элементийг оруулж ирж байгаа нь буруу. Энэ сонгуулийн тогтолцоо бол УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн болсон тохиолдолд суудал нь намдаа хадгалагдан дараагийнхаа хүнд шилждэг давуу талтай. Гэтэл дээрх хуулийн заалт энэ хэлбэрийг нь алдагдуулах гээд байна.
-Пропорцинал ситем нь орж ирэх гэж байгаа сонгуулийн хуулийн нэг хэсэг нь. Гэтэл нөгөө хэсэг нь мажоритараараа байгаа л даа?
- Сонгууль холимог тогтолцоогоор явсан тохиолдолд намын дарга ерөнхий сайд байх албагүй.