Шүүхийн шийдвэрээр 11 дүгээр сарын зургаанаас эхлэн шоронд 30 хоногийн ял эдлэх ёстой байсан Линдсэй Лохан торны цаана ердөө 4.5 цаг суугаад гарсан төдийгүй гарангуутаа “Playboy” сэтгүүлд зургаа авахуулжээ. Шүүх түүнд барьцаагаар суллагдахыг нь ч хориглосон боловч Калифорнийн шоронгуудад шинээр хүн авах зайгүй болсон учир 4.5 цагийн дараа суллагдсан байна. Гэхдээ тэрбээр хүүр хадгалах газар 53 цаг ажиллах, 16 цагийн сэтгэл заслын хичээлд суух ёстойгоос гадна Калифорниос гарч явахын тулд шүүхээс заавал бичгээр зөвшөөрөл авах үүрэгтэй ажээ. “Playboy” сэтгүүлд түүний нүцгэн авахуулсан зураг, өгсөн ярилцлага ирэх оны эхний дугаарт нь гарах гэнэ. “Линдсэйн илэн далангүй зургууд болон сонирхолтой ярилцлага түүний олны сайн мэдэхгүй нөгөө талыг уншигчдад бүрэн дүүрэн харуулж чадна” хэмээн “Playboy” сэтгүүлийн редактор Стив Хоннинг ярьсан байна.