УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар "Хүний хөгжил" сангаас Монгол улсын иргэнд 2012 онд олгох хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Түүнчлэн 2012 оны эхний зургаан сард иргэн бүрт "Хүний хөгжил" сангаас 128 мянган төгрөг бэлнээр олгох болсоныг Сангийн сайд С.Баярцогт дуулгав. Эхний таван сард иргэн бүрт 21 мянган төгрөгөө үргэлжлүүлэн олгох аж. Харин зургаадугаар сард хоёр мянган төгрөг нэмэн 23 мянган төгрөг хүртээхээр болжээ. Мөн 55, түүнээс дээш настай эмэгтэй, 60, түүнээс дээш насны эрчүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нийт 600 мянган хүнд тус бүр сая төгрөгийг бэлнээр олгох юм. Энэ үеэр зарим гишүүд үлдсэн 2.2 сая иргэнд сая төгрөгийг бэлэн, бэлэн бусаар яаж олгохоо маш тодорхой болгох хэрэгтэй гэж байсан. Мөн намуудын мөнгөний амлалт үүгээр цэг болно гэдгийг Сангийн сайд онцолж байлаа. Асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүд дэмжлээ.
Т.Энхэлээ