Парламентад суудалтай намуудын тохиролцоо 2012 оны сонгуульд намын жагсаалтад хэрхэн яаж эрэмбэлэгдэх, хэн хэн хаана ямар тойрогт нэр дэвших вэ гэдэг асуултыг араасаа дагуулж байна. Энэ нь тойрогт нэр дэвших цээжний “морьд”-ын эхний хувилбаруудыг гаргаж ирлээ гэж хэлж болно. Баттай мэдээгээр бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Төв аймагт нэр дэвшихээр байдлыг тандаж, судалж эхэлжээ. Төв аймаг гэдэг манай орны нутаг нутгийн төлөөлөлтэй өвөрмөц бүс нутаг. Энд Увс, Ховд, Сүхбаатар, Дорнод гээд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн иргэд бий. Тэдний цээжинд “цэнхэр” санаа байнга агуулагддаг гэж ярих нь бий. Гэхдээ Х.Тэмүүжин ганцаараа нэр дэвшихгүй нь ойлгомжтой. Түүний өрсөлдөгчид гэхэд л шадар сайд М.Энхболдоос эхлээд яригдана. Х.Тэмүүжинг Төв аймгаас дэвших санаатай байгааг дуулсан учир мэдэх хүмүүс түүнийг сонгуулийнхаа сурталчилгаанд М.Энхболдтой ханьсвал өлзийтэй гэж байна. Хэрвээ ингэвэл тэр хоёр Төв аймгаас нэг, хоёроор гарч ирж тун магадгүй аж. Х.Тэмүүжин УИХ-ын сонгуулийн 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нийслэлийн Баянгол дүүрэгт нэр дэвшиж сонгогдсон. Тэр үед л нэг намынх мөртлөө хоорондоо далдуур өрсөлдөж арай гэж гарч ирсэн дүүргийн намын дарга С.Эрдэнэ энэ удаа түүнийг дүүрэгтээ хавьтуулахгүй гэж улайм цайм хэлсэн тул Х.Тэмүүжин ийнхүү өөр сонголт хийжээ.
Г.Эрдэнэбат