Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” түүхэн жүжгийг кино болгох уран бүтээлчдийн баг ажилдаа орсон байна. Тус түүхэн уран сайхны киноны Ану хатны дүрд “Voice of Mongolia” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал шалгарчээ. Харин Галдан бошигт хааны дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд болон залуу жүжигчин Мөнхбат нар тоглох гэнэ. Тус киноны найруулагчаар жүжигчин О.Бат-Өлзий ажиллах юм. Дуучин Д.Отгонжаргалын хувьд хэдий жүжигчин биш ч хязгааргүй дуулалт жүжгийн голд дүрээр 2010 оны “Гэгээн Муза” шагнал хүртэж байсан билээ.
Т.Хулан