УИХ-ын сонгууль албан ёсоор зарлагдаагүй байгаа. Тэр байтугай 2012 оны сонгууль ямар системээр явах нь тодорхойгүй, хууль нь ч батлагдаагүй байна. Гэвч зарим нэг хүн нэр дэвших санаатай хүн хувийн бэлтгэлээ хангаж эхэлжээ. Тэдний тоонд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай орно. Сайд сонгуульд нэр дэвших хувийн бэлтгэлээ ханган төвийн зарим нэг сонин, хэвлэл мэдээллийн байгууллагуудад “Сонгууль өнгөртөл миний талаар муу мэдээ гаргахгүй шүү” гэсэн нөхцөлтэйгээр мөнгө тараагаад эхэлчихжээ. Түүний нэг хэвлэл мэдээллийн байгууллагад өгөх мөнгөний дээд хэмжээ нь 30 сая гэнэ. Тэрбээр Архангайн гаралтай сэтгүүлчдийг нэгтгэж, удирддаг юм билээ. Т.Бадамжунай сонгууль дуустал хэр их мөнгөөр сонин, телевизүүдийг угжих бол оо.