Туркийн зүүн хэсэгт байдаг Ван хотод болсон 5,7 магнитудын газар хөдлөлтөөс болж өчигдөр таван хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтжээ. Тэр дунд сурвалжлага хийж явсан “CNN”-ийн хоёр сурвалжлагч өртөж, гэмтсэн аж. Гэхдээ тэд одоогоор мессенжерээр харилцаж байгаа тул амь насанд нь аюулгүй байсан бололтой гэж “СNN”-ийн сайт дээрээ бичсэн байна. Тус улсын нийслэл Анкара хотоос гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслахаар таван онгоц илгээжээ. Өмнө нь 10-р сарын 23-нд Ван хотын ойролцоо 7,2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 500 гаруй хүн амь үрэгдсэн юм.
Б.Баяр