

БНХАУ өөрсдийн хүчээр бүтээсэн “Юнь-20” алсын зайн цэргийн тээврийн онгоцны анхны туршилтын нислэгээ бямба гаригт үйлджээ. Энэ талаар гэж Хятадын хэвлэлүүд өчигдөр мэдээлсэн байна.
Энэхүү шинэ онгоц нь Хятадын армийн зэвсэглэлд байгаа хамгийн хүнд танкыг ч тээвэрлэх боломжтой хэмээн хэвлэлүүд бчижээ. Тус онгоц 55 хүртэлх тонн ачааг тээвэрлэх чадвартай бөгөөд дорнод Хятадаас Каир хот хүртэл буулгүй нисч чадах аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (6)