"Монголын аялал жуулчлалын форум" Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Хоёр дахь өдрөө болж байгаа энэ форумд гадаадын аялал жуулчлалын компанийн төлөөлөгчид болон бүх аймаг, орон нутгийн төлөөлөл болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, багш судлаачид, эрдэмтэд зэрэг нийт 700 гаруй төлөөлөгчид оролцож байна. Чуулганаар хэдхэн сарын өмнө Монголд сэтгүүлээ худалдаанд гаргаж эхэлсэн "National Geographic Mongolia" төслийнхөн үйл ажиллагаагаа танилцуулж байна. Өнөөдрийн чуулган "Аялал жуулчлалын брэндинг" сэдвээр явагдаж байгаа бөгөөд форумын гол илтгэлүүдийг өнөөдөр тавих юм. Форум 17.00 цагт өндөрлөнө.