Монголын сэтгүүлчдийн эвлэл, Уул уурхайн ассоциациас сэтгүүлчдийн дунд "Ашигт малтмалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа. Ялагч нь гурван сая төгрөгийн эзэн болох юм байна.
Монгол улсын хөгжлийн нэгэн хөшүүрэг болсон уул уурхайн өнөөгийн бодит байдлыг ил болгох, тулгамдсан асуудлыг хөндөж асуудал дэвшүүлэх, олон нийтийн анхаарал хяналт, дуу хоолойг дэмжих замаар ашигт малтмал, уул уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгох , уул уурхайн мэргэжсэн сэтгүүлчдийг бэлтгэхэд энэхүү уралдааны зорилготой аж. Уралдаанд оролцож буй бүтээл нь уул уурхайн өнөөгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж, хөгжлийн бодит, зөв замд оруулахад тус дөхөм үзүүлэхүйц уран чадварын өндөр түвшинд бүтээгдсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээл байвал зохино. Шилдэг бүтээлийн уралдааныг 2013 оны 2-р сарын нэгэнд эхэлж, 15-ны өдөр шалгаруулах юм байна.
Сэдвийн хамрах хүрээ:
Ашигт малтмалын эрх зүйн орчинг боловсронгуй болгох сэдвийн хүрээнд:
• Байгаль орчны асуудал
• Олон нийтийн оролцоо
• Орон нутгийн асуудал
Сэтгүүлчдэд тавигдах шаардлага:
• Хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг буюу мэргэжлийн сэтгүүлч байх
• Өөрийн бүтээлийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлж, нэвтрүүлсэн байх
• Уул уурхайн сэдвээр асуудал дэвшүүлэхдээ судалгаанд түшиглэсэн байх
• Сэтгүүл зүйн бүтээлийн мэргэжлийн шаардлагыг хангасан байх
Бүтээлд тавигдах шаардлага:
• Сэтгүүл зүйн бичлэг, нэвтрүүлгийн өндөр түвшинд бүтээгдсэн байх
• Асуудлыг мэтгэлцээн зэрэг олон талаас нь хөндсөн байх
• Улс төрийн аливаа нөлөөллөөс ангид байх
• Хэт туйлшраагүй байх
• Сэтгүүл зүйн бичлэгийн аль ч төрөлөөр байж болох
Уралдааны шагнал:
Телевизийн төрөлд:
Нэгдүгээр байр: 1. Өргөмжлөл, 3 сая төгрөг
Хоёрдугаар байр: 1. Өргөмжлөл, 2 сая төгрөг
Гуравдугаар байр: 1. Өргөмжлөл, 1 сая төгрөг
Тусгай байр: 2. Өргөмжлөл, тус бүр 500 мянган төгрөг
Сонины төрөлд:
Нэгдүгээр байр: 1. Өргөмжлөл, 3 сая төгрөг
Хоёрдугаар байр: 1. Өргөмжлөл, 2 сая төгрөг
Гуравдугаар байр: 1. Өргөмжлөл, 1 сая төгрөг
Тусгай байр: 2. Өргөмжлөл, тус бүр 500 мянган төгрөг
УУЛ УУРХАЙН АССОЦИАЦИ
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ