

Бразилийн цагдаагийн мэдээлснээр өчигдөр “Kiss” шөнийн клубыг хамтран эзэмшдэг хоёр иргэн, Gurizada Fandangueira рок хамтлагийн нэг гишүүн, болон хамгаалалтын нэг ажилтанг баривчилсан байна. Одоогийн байдлаар шалгагдаж байгаа хүмүүсийн нэр, зургийг олон нийтэд цацахгүйгээ цагдаа нар мэдээлжээ.
Өчигдрийн тооллоор галд 233 хүн амиа алдаж, 50 хүн ихээр түлэгдэж, 100 гаруй хүн эмнэлэгт хэвтсэн байна. Хохирогчдын ихэнх нь тоглолт үзэхээр очсон оюутан залуус байжээ.
Энэхүү үйл явдалтай холбогдуулан тус улсын ерөнхийлөгч орон даяар гурван өдрийн, хэрэг явдал болсон Мария хотод 30 өдрийн эмгэнэл зарласан юм.
Цагдаа нар галыг клубт тоглолт хийж байсан Gurizada Fandangueira хамтлагийн тайзны галаас үүдсэн байж болзошгүй хэмээн үзэж байна. Мөн гал гарах үед ганцхан гарц байсан нь олон хүний аминд хүрэх гол шалтгаан боллоо гэж үзжээ. Тоглолт болж байсан учраас хамгаалалтын ажилчид ихэнх хаалгыг гаднаас нь түгжсэн байжээ.
Д.Идэр