

Тус улсын Батлан хамгаалах яамны мэдээлснээр газраас пуужин амдах сургуулилтууд нь зөвхөн батлан хамгаалах шинжтэй бөгөөд аливаа нэг орон руу чиглэгдээгүй гэжээ.
Хятад улс хоёрдахь удаагаа энэхүү системийг туршиж байна. БНХАУ анх 2010 оны нэгдүгээр сард ижил төрлийн туршилтуудыг явуулсан юм. Өнгөрсөн туршилтуудтай холбоотой тавьсан зорилгод хүрсэн гэхээс өөр тодорхой мэдээлэл олон улсад байхгүй байна. Тус улсын орон нутгийн хэвлэлүүд өөрийн гүрнийг баллистик пуужинг амдан тосох технологид гүнзгий нэвтэрсэн хэмээн мэдээлж байгаа аж.
Д.Идэр