Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралд Зам тээврийн сайд А.Гансүх хаалттай мэдээлэл хийж байна. Тэрбээр байнгын хорооны гишүүдэд "Богд хан" төмөр замын төслийн тухай танилцуулж байгаа юм. Энэ нь Богд хан уулыг тойруулан нийт 150 км урттай төмөр зам барих төсөл юм. Замын урт нь Эмээлтээс Мааньт өртөө хүртэл баригдах бөгөөд зураг төслийг гүйцэтгэхэд 36 тэрбум төгрөг шаардлагатай гэж Зам тээврийн яамнаас мэдээлж байсан. Тус төмөр замыг барьсанаар хотын дундуур байгаа төмөр замыг нийтийн тээврийн хөнгөн галт тэрэг явах зориулалтаар ашиглах аж. Үүний үр дүнд нийслэлийн иргэд замын ямар нэгэн саад, гацаагүйгээр хотын зүүн захаас баруун зах хүртэл 35 километр газар ердөө 15 минут явах боломжтой гэнэ. "Богд хан" төмөр замыг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Мандал- Багахангай өртөөг холбосон, Төв аймгийн Батсүмбэр, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдын нутгийг дайран өнгөрөх юм байна.




















































Сэтгэгдэл (3)