

Тэрбээр хаан суудлаа ирэх дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу хаан ширээнд суусны 33 жилийн оны өдрөөр албан ёсоор өвлүүлэх аж.
Энэхүү шийдвэрээ өчигдөр орон нутгийн телевизүүдээр зарласан хатан хаан “Миний энэ шийдвэр та бүхнийг орхино гэсэн үг биш юм. Би хэдий хаан суудлаа өгсөн ч ард иргэдтэйгээ уулзах боломж нээлттэй байх болно. Өнгөрсөн олон жилийн турш намайг хатан хаан байх боломж олгож, надад итгэж байсан та бүхэнд баярлалаа” хэмээн хэлсэн байна.
Хатан хаан ирэх пүрэв гарагт 75 нас хүрэх юм. Голландын үндсэн хуулийн дагуу хаан, хатан хоёр нь улсын тэргүүн боловч улс төрийн хувьд төвийг сахисан байр суурьтай байдаг байна.
Д.Идэр