
Дарь эхийн хогийн цэг дээр нярай хүүхдийн цогцос байна гэсэн мэдээллийн
дагуу шалгахад 3,5 кг жинтэй 48 см урттай, хүй нь эхэстэйгээ холбоотой
нярай хүүхдийн цогцос олдсон байна.

Дарь эхийн хогийн цэг дээр нярай хүүхдийн цогцос байна гэсэн мэдээллийн дагуу шалгахад 3,5 кг жинтэй 48 см урттай, хүй нь эхэстэйгээ холбоотой нярай хүүхдийн цогцос олдсон байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1 сартай хүүхэд угжиндаа хахаж нас баржээ. Түүнчлэн хүүхдүүд газ үнэртэж байна гэсэн мэдээлэл ЦЕГ-т ирсэн байна. Мэдээллийн мөрөөр очиж шалгахад газ үнэрлээгүй байсан аж. Шөнийн 23.00 цагийн орчимд 13 настай С нь 13, 15 настай Б гэгч хоёр найзтайгаа нийлээд аавынхаа хучлагатай машинд ороод угаартсан байдалтай байсан байна. Тус хүүхдүүд одоогоор эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)