
Г.Тэнүүн ирэх сарын 14 буюу “Гэгээн хайр”-ын өдөр “Romantik night”
тоглолтоо хийнэ. Тоглолтын хөтлөгчөөр Г.Анхаа болон TV Cocktail-ийн
залуус ажиллах бөгөөд шинэ содон хөтлөлтийг үзэгчидэд хүргэх юм байна.

Г.Тэнүүн ирэх сарын 14 буюу “Гэгээн хайр”-ын өдөр “Romantik night” тоглолтоо хийнэ. Тоглолтын хөтлөгчөөр Г.Анхаа болон TV Cocktail-ийн залуус ажиллах бөгөөд шинэ содон хөтлөлтийг үзэгчидэд хүргэх юм байна. Энэхүү тоглолтонд “Тэнүүн band” болон филормонийн төгөлдөр хуурч Анар, Гитарчин Хосоо, Нисванис хамтлагийн бөмбөрчин Анар оролцох ажээ. Түүнчлэн Вокалистаар “Universe best songs” наадмын шилдэг оролцогч Урнаа, Энгүүн, “Sound of kiss”-ын Номин, дуучин Б.Солонго, “Камертон-2” шоуны шилдэг оролцогч Б.Оргил, Б.Замбалгарав нар оролцохоор болжээ. “Romantik night” тоглолт I Loft Function House-т болох бөгөөд тоглолтонд ирсэн залуусдаа “Picnic debut” цомгоо бэлэглэх юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/