

Өнгөрсөн шөнө улсын аюулгүй албаны ажилчид Халимагийн хил буюу Астрахан бүсийг дайран явсан зорчигч тээврийн вагоны тасалгаанаас 27 кг героин илрүүлсэн байна. Галт тэрэг Москваг зорин явж байжээ. Их хэмжээний мансууруулах бодисыг 17 ширхэг пластик сав болон нэг литрийн шилэн саванд хуваан хийсэн байжээ.
Галт тэрэгний тасалгаанд хар тамхи зөөврлөж явсан этгээдүүдийг байцаахаар баривчилсан байна. Астраханаас хар тамхи их хэмжээгээр авч гарах гэсэн оролдлогууд ч мөн өмнө нь гарч байсан юм. Хил хамгаалагчид 2012 онд 10 кг, 2009 онд 20 кг хар тамхийг Москва руу зөөгдөх гэж байхад нь илрүүлж байжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)