АНУ-ын Колорадо мужид энэ сарын 22-26-ны хооронд болсон Мөсөн баримлын аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг нэгдүгээр байр эзэлж, аваргын шагнал хүртжээ. Монголын баг "Монгол дайчид" нэртэй бүтээлээрээ аварга болоод зогсоогүй олны таашаалд нийцсэн бүтээлээр шалгарсан тухай huffingpost.com сайт мэдээлсэн байна.

13-р зууны үеийн монгол баатруудыг дүрсэлсэн уг мөсөн барималд 20 тонн мөс оржээ. Мөн дотор нь ямар нэг тулгуур ашиглалгүй зөвхөн мөсөөр 5 өдөр, 65 цагийн дотор урласан аж. Тэмцээний шүүгч Женн Крам "Монголын багийн бүтээл эрч хүчээр дүүрэн, яг л хээр талд давхиж яваа мэт сэтгэгдэл төрүүлж байна" хэмээн дүгнэсэн байна. Уг тэмцээнд энэ жил 14 орны баг оролцсон бөгөөд өнгөрсөн жил Канадын баг түрүүлж байжээ.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)