Сахелийн бүс нутагт байдлыг тогтворжуулах болон лалын хэт даврагчдаас
чөлөөлөхийн тулд Япон улсын Засгийн газар 120 сая доллар гаргахаар
болсон талаар “Huffinghton post” мэдээллээ.
Сахелийн бүс нутагт байдлыг тогтворжуулах болон лалын хэт даврагчдаас чөлөөлөхийн тулд Япон улсын Засгийн газар 120 сая доллар гаргахаар болсон талаар “Huffinghton post” мэдээллээ.Тус улсын Гадаад хэргийн сайд Фумио Кишида өнөөдөр энэ талаар мэдээлсэн байна. Алжир улс дахь олон улсын “ВР” компанид ажиллаж байсан Японы 10 ажилтны амь насыг хороосны дараа энэхүү шийдвэрийг гаргалаа хэмээн олон улс үзэж байна.
Энэхүү санхүүгийн тусламж нь улсын хяналт шалгалт болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тэр дундаа энхийг сахиулах хүчний явуулах ажиллагааг хангахад тус дэм болно гэж Фумио Кишида хэлсэн байна.
Алжир улсын баруун урд нутагт ажиллаж байгаа “ВР” компанийн нефть хийн заводыг алан хядагчид нэгдүгээр сарын дундуур эзлэж авсан юм. Барьцаалагдсан хүмүүсийг суллахаар Алжирийн тусгай албаны цэргүүдийн явуулсан ажиллагааны үеэр энэ үйлдвэрт ажиллаж байсан 37 гадаадын иргэд амь насаа алдсан юм. Тэдний дунд Японы 10 иргэн байжээ. Алжир улсад барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагааны үеэр хамгийн олон хүнээ алдсан улс орон нь Япон улс болсон юм.
Мавритан, Алжир, Мали болон Хойд Африкийн хэд хэдэн улс нь Сахелийн бүс нутагт багтдаг юм.
Д.Идэр



















































