
Маргааш Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийхээр болжээ. Тэрбээр “Шинэчлэлийн суурь зарчим” сэдвээр Шинчэлэлийн Засгийн газрын явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар нээлттэй ярилцах юм байна. Уулзалт Гадаад харилцааны яаманд 11.00 цагт болно. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг мөн сэтгүүлчидтэй цаг үеийн асуудлаар нээлттэй уулзалт хийсэн билээ.