зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол Улсын ХЭҮК-т нэр дэвшигчдийг дэмжлээ

2013-1-29
0
ЖИРГЭХ
         УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүнд нэр дэвшүүлэх асуудал байлаа.
         УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүнд нэр дэвшүүлэх асуудал байлаа.
BSN_8675

        Монгол Улсын ХҮЭК-ын тухай хуулийн 5-р зүйлийн 5-1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Пүрэвийн Оюунчимэг, Улсын дээд шүүүхээс санал болгосон Нанзадын Ганбаяр нарыг ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшүүлж буйг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулахдаа ХЭҮК-ын орон тооны 3 гишүүний 2-ынх нь хугацаа дуусаж байгаа тул УИХ-ын чууулган өндөрлөхөөс өмнө шийдвэрлэн томилох шаардлагаар Хууль зүйн байнгын хорооноос энэ асуудлыг оруулж байгааг тайлбарлалаа.
     Нэр дэвшигч П.Оюунчимэг хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, 2001 оноос ХЭҮК-ын Ажлын албаны референт, 2005 оноос тус албаны даргаар ажиллаж байсан, 2007 оноос ХЭҮК-ын гишүүнээр ажиллаж буй туршлагатай ажилтан юм. Харин Н.Ганбаярын хувьд 1990-1992 онд Улсын Бага хурлын гишүүн, Хууль зүйн Байнгын хорооны дарга, 1992-1993 онд Соёлын тэргүүн дэд сайд, 1993-1999 онд Монгол Улсын Ерөнхий прокурор, 1999 оны 6-12 –р сард Хууль зүйн сайдын зөвлөх, 1999 оны 12-р сараас хойш Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа туршлагатай  хуульч аж.
BSN_8675

       Нэр дэвшигчидтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ асуулт тавихдаа  Н.Ганбаярын хувьд Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа Үндсэн хууль зөрчсөн гэж ХЭҮК-той хамтран ажилладаг Хүний эрхийн хөгжил төвийнхөн үзэж байгаа тул хүний эрхийн салбарт хэрхэн ажиллах, түүнийг ямар шалгуураар нэр дэвшүүлж байгааг  УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригоос асуусан юм. Ц.Зориг хариулахдаа “УДШ-ийн Нийт шүүгчдийн хуралдаанд оролцсон 15 шүүгчийн 100 хувийн саналаар төрийн албанд олон жил зүтгэсэн дадлага туршлагыг нь харгалзан Н.Ганбаярыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн, харин Үндсэн хууль зөрчсөн асуудлыг нарийн сайн мэдэхгүй” гэлээ.   
 Ж.Батзандан гишүүний хувьд П.Оюунчиэмэгийг “ХЭҮК-т ажиллаж ирсэн туршлагатай,  хүний эрхийн хамгийн олон зөрчил гарсан долдугаар сарын нэгний үйл явдлын үеэр хүний эрхийн талд зогсож байсан”-ыг нь тэмдэглээд “одоо ч эдгээр зөрчил арилаагүй байгаа тул тэдгээрийг арилгахад анхаарч ажиллах”-ыг хүслээ. Тэрбээр бас нэр дэвшигч Н.Ганбаяраас хүний эрхийн сургалтанд хэдэн удаа сууж, хүний эрхийн боловсролоо хэрхэн дээшлүүлснийг нь сонирхоод “Хүний эрхийг хамгаалах салбарт  ажиллаж байснаас бус сүүлийн үед сургалтанд суугаагүй” гэсэн хариу сонсоод “Хүний эрхийн сургалт бол хэлбэрийн төдий бус, бодитой зүйл учраас суралцах нь зүйтэй” хэмээн хэлсэн юм.

        Гишүүд асуулт тавьж дууссаны дараа санал хэлэх болоход Р.Гончигдорж гишүүн “Нэр дэвшигчдийг сайн мэднэ. Ялангуяа Н.Ганбаярын хувьд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтанд хүний эрхийн талаас нь хяналт тавьдаг прокурорын байгууллагад олон жил ажилласан, Улсын Бага хурлын гишүүн байхдаа хүний эрхийн чиглэлээр хууль тогтоомж боловсруулахад гар бие оролцсон хүний эрхийн сонгодог агуулга, хэм хэмжээг сайн мэддэг хүн тул дэмжиж байна” гэсэн бол Д.Лүндээжанцан гишүүн түүнийг мөн дэмжиж “Эрдэмт хүн дөлгөөн гэдэг шиг шударга, ажил хэрэгч, хүний хувьд даруухан хүн, хүний эрхийн чиглэлээр дагнасан үндэсний хэмжээний мэргэжилтний хувьд хийх ажил ихтэй байгаа ХЭҮК-т  ажилласнаар салбарынхаа олон асуудлыг Хууль зүйн байнгын хороонд оруулж ирнэ гэж найдаж байна” гэлээ.

     Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хоёр нэр дэвшигчийг дэмжиж, энэ тухай хорооны санал, дүгнэдтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов. 
BSN_8675        

        Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг байсан бөгөөд хаягжуулах ажлыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицууулахад чиглэсэн маш ерөнхий, цомхон энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн саналын томьёоллоор гишүүдийн саналыг хурааж зарим асуудлыг удтал нухацтай хэлэлцсэн юм. Төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг анх хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагын механизмыг тусгах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байсан тул Ажлын хэсгийнхэн хариуцлагын асуудлыг 5-р зүйл болгон нэмж оруулж ирсэн ч уг нэмэлтийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин төслийн зарим заалтыг өөрчлөн найруулах, тухайлбал, 2-р зүйл буюу уг хуулийг бусад хуультай уялдуулах асуудал дээр  “Хот байгууллалтын тухай хууль” гэсний дараа “Геодези, зураг зүйн тухай, Газрын кадастрын тухай, Автозамын тухай хууль” хэмээн нэмэх зэрэг хэд хэдэн саналыг дэмжлээ.      

        Хуралдааны төгсгөлд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. УИХ-ын 2012 оын 3 дугаар сарын 7-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөж эхлэхтэй холбоотойгоор тус хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх, зайлшгүй авах шилжилтийн арга арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлагаар Засгийн газраас энэхүү төслийг өргөн барьж байгаа юм. 


                                              
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • (182.160.48.42)
    энэ хүн аймаар хүүхэн хичнээн жил хүний эрх ярьж байнаа.ганц олигтой хийсэн ажил байхгүй.аль ч намд тал алдахгүйг бодоход олон ну-а -тай байж мэдэх ***** байна даа.
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • ХҮНИЙ ЭРХ 4 ЖИЛЭЭР УХАРЛАА (183.81.169.21)
    ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ЮМ ХИЙЖ БАЙГААГҮЙ ХҮҮХЭН ОДОО ЮМ ХИЙХҮҮ,АЛЬ Ч ЗАСАГТ АЛБАН ТУШААЛАА АЛДАХГҮЙ ХҮҮХЭН ЮМАА,ХҮНИЙ ЭРХ 4 ЖИЛЭЭР УХАРЛАА
    2013 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    10 цаг 16 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    13 цаг 17 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    13 цаг 24 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    13 цаг 31 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    13 цаг 34 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    13 цаг 40 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    14 цаг 2 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    16 цаг 19 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    16 цаг 25 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    17 цаг 2 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    17 цаг 31 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    18 цаг 21 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    18 цаг 24 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    19 цаг 4 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    21 цаг 13 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    21 цаг 27 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    21 цаг 40 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    21 цаг 42 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    21 цаг 58 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК