зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд аялал жуулчлалын салбарт хийх ажлаа танилцууллаа

2013-1-29
0
ЖИРГЭХ

   JAV_6999Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Монголын аялал жуулчлалын чуулган” дээр үг хэлж, Шинэчлэлийн Засгийн газраас энэ чиглэлээр баримталж буй бодлого, ойрын хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын талаар салбарынханд мэдээлэл өглөө. Тэрбээр үгийнхээ эхэнд Шинэчлэлийн Засгийн газар соёл, спорт, аялал жуулчлалын үйл ажиллагааг дагнан хариуцах яам бий болгосон нь нүүдэлчин өв соёл, үүх түүхээ дэлхий дахинаа таниулахад чиглэсэн бодлогын цөм юм хэмээн тодотголоо. “Гадныханд таниулах бүү хэл өөрсдөө ч соёл уламжлалаа улирч хуучирсан, бүдүүлэг хоцрогдсон гэх маягаар харах болсон энэ үед өөрсдийн гэсэн бүхнээ өмөөрөхийн зэрэгцээ өвлүүлж, улмаар бахархан дэлгэрүүлэх хэмжээнд хүргэхээр энэ ажлыг гардан хийх “монгол яам”-ыг байгуулсан юм” хэмээн Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэлсэн юм.

  Шавхагддаг байгалийн нөөцөөс олсон ашгаасаа шавхагдагдашгүй салбарт хөрөнгө оруулан хөгжүүлэхийг зорьж байна. Энэ салбаруудын нэг болох аялал жуулчлалын салбарт юуны өмнө үндэснийхээ биет болон биет бус өв соёлоо өндөр түвшинд үзүүлэн сурталчлах дэд бүтэц бий болгоно. Уламжлал, соёлоо таниулж чадахгүйгээс буруу ойлголт үлдээдгийг манай оронд жуулчлаад буцсан нэгэн итали залуугийн сэтгэгдлээр Ерөнхий сайд жишээлсэн юм. Нүүдэлчдийн соёлыг биеэр үзэхээр ирсэн итали жуулчин Монголд хийсэн аяллынхаа тухай “Хурдацтай хөгжиж байгаа Улаанбаатараас гарч Элсэн тасархайд очлоо. Тэнд өглөөний цай уухад бага зэрэг байцааны саладтай, хажууд нь дөрвөлжин хэрчсэн махтай, хоёр ширхэг хагас бөөрөнхий будаан дээр кетчуп дусаасан хоол өгөв. Үүнийг гульяш гэнэ. Аялал үргэлжилсээр Хархорин хэмээх эртний хотод очлоо. Тэндээ өдрийн хоол идэхэд дахиад байцааны саладтай, хоёр ширхэг хагас бөөрөнхий будаан дээр кетчуп дусаагаад өгөв. Харин мах нь арай нарийн байлаа. Үүнийг нарийн махан хуурга гэнэ. Цааш явсаар Архангай хэмээх хотын төвд их орой очиж, тэндээ мөн хооллов. Харчирхалтай нь, хэсэг байцааны салад, амттай боловч хатуувтар мах өгсөн бөгөөд хажууд нь дахиад л хагас дугуй хэлбэртэй хоёр будаан дээр дусаасан кетчуптэй өгөв. Үүнийг котлет гэнэ. Ер нь кетчуп дусааж будаа өгөх нь нүүдэлчдийн соёл бололтой” хэмээжээ.

  “Жижиг гэлтгүй бүх зүйлээр гийчдэд онцлогоо харуулахын чухлыг, аялал жуучлал гэдэг цогц төлөвлөлт байх ёстойг энэ жижигхэн сэтгэгдэл харуулж байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд аялал жуулчлалыг Монголын эдийн засгийн нэгэн чухал гарц болгохын тулд аяллын олон төрлийг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого баримталж байгааг дуулгалаа. Түүнчлэн, аялал жуулчлал ямагт тав тух шаарддаг учраас нутаг бүрийн онцлог нөөцөд тулгуурлан дэд бүтэц, барилга байгууламж барина. Тухайлбал, Хөвсгөл далайн эрэг дээрх дүнзэн байшинг дэд бүтэцтэй байлгах нь энэ салбарын чухал үзүүлэлт.  Мөн зам дагуу нийтийн бие засах газар, ундаа хоолны үйлчилгээ бүхий амралтын цэгүүд байгуулна.

   Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх, агаарын тээврээ өргөтгөх, шинэ нисэх онгоцны буудал барих ажлыг түргэвчилж байна. Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том ITB Berlin үзэсгэлэнд Монгол Улс 2014 онд түнш орноор оролцохоор тохиролцсон. Олон улсын томоохон зах зээл дээр нэг удаагийн том сурталчилгаа хийгээд өнгөрөхдөө биш, үүний үр дүнд ирэх жуулчдын урсгалд бэлтгэх ажил эхлүүлснийг Ерөнхий сайд хэллээ. Энэ жил зургаан аймгийг, 2015 он гэхэд 21 аймгаа хатуу хучилттай засмал замаар холбох юм.

  Өөрсдийн түүхээ гадныхны судалгаагаар харж ирснийг халж, дэлхий нийтэд нүүдэлчдийн гарвал угсаа, Монголчуудын төр улсын түүхийг илүү тодоор батлан харуулах нарийн судалгааг энэ жилээс монгол эрдэмтдийн багаар хийлгэж эхэллээ. Тухайн нутгиин өвөрмөц үзмэр, түүхийн олдворыг дэлгэн харуулах,  брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах түшиц болгохоор аймаг бүрт Аяллын төвүүд нээнэ. Харин нийслэлдээ Үлэг гүрвэлийн музей байгуулахаар Засгийн газраас шийдвэр гарсан. Цаашид говийн аймгуудад үлэг гүрвэлийн цогцолбор музей, палеонтологийн лабораторийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулахаар зорьж байна.

 Ирэх гуравдугаар сарын эхээр болох “Монголын эдийн засгийн чуулган”-ыг “Монгол брэнд” сэдвийн дор зохион байгуулах ба энэ үеэр аялал жуулчлалын салбарт брэнд гаргах талаар ч өргөн хүрээнд хөндөн ярилцана. Ойрын болон дунд хугацаанд аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх эдгээр ажлыг Ерөнхий сайд дурьдаад, “Шинэчлэлийн засгийн газрын хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалт, хил гаалийн болон төрийн албаны үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох олон талт ажил аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлэх болно” хэмээн тодотголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    10 цаг 16 мин
  • “Щелкунчик – Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
    13 цаг 17 мин
  • ХЗБХ: Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбатыг томилохыг дэмжив
    13 цаг 24 мин
  • Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ
    13 цаг 31 мин
  • ХХБ-ны Хуримтлалтай Монгол-2025 аяны 11-р сарын азтай 50 харилцагч тодорлоо
    13 цаг 34 мин
  • Монголчууд ой тогтоолтын ДАШТ-ээс 66 медаль хүртэж "Дэлхийн аварга" боллоо
    13 цаг 40 мин
  • Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих транзит тээврийн урсгал саарна
    14 цаг 2 мин
  • “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
    16 цаг 19 мин
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
    16 цаг 25 мин
  • ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН 6 ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН 1 НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
    17 цаг 2 мин
  • Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж байна
    17 цаг 31 мин
  • СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
    18 цаг 21 мин
  • Монос, Офицер, МИТС-ийн олон түвшний уулзварын загвар зураг батлагдаад байна
    18 цаг 24 мин
  • Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна
    19 цаг 4 мин
  • Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
    21 цаг 13 мин
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
    21 цаг 27 мин
  • Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    21 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө -10 хэм хүйтэн байна
    21 цаг 40 мин
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
    21 цаг 42 мин
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
    21 цаг 58 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК