
Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай ирүүлсэн 1107 мэдээллийг шалгаж, гэмт хэргийн шинжтэй 46 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 46 хэргийн 32-ийнх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд хулгайлах 17, дээрэмдэх хоёр, танхайрах найм, зам тээврийн хэрэг арав, осол 11 бүртгэгдэж, 11 хүн гэмтсэн байна.