УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө голын сав газраар 20-25 градус, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 15-20 градус хүйтэн, говийн нутгийн баруун хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.