

11.00 цагт “Эх орон” телевиз, “Жагар Тулга” ХХК-иас орон нутагт өвөлжилт хүндэрч буйтай холбогдуулж “Эрдэнэт малаа аваръя” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн Хэвлэлийн хүрээлэнд өнөөдөр 11:00 цагаас зарим намыг татан буулгах асуудлаар иргэн С.Батзориг мэдээлэл хийнэ.
12.00 цагт Чингис хааны дэлхийн академийн ерөнхийлөгч П.Давааням төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүдэд хандан Чингис хааны нэр, хөрөг, бэлгэдлийг хэрэглэх үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байхыг уриалж мэдээлэл хийнэ.