Ерөнхий сайд Н.Алтанхуяг өглөөний 08:00 цагт Клиникийн нэгдүгээр эмнэлэгт очиж, эмч ажилтнуудтай уулзалт хийж байна. Энэ долоо хоногийг бүхэлд нь эрүүл мэндийн салбарыг өөд нь татах өдрүүд болгон зарласны дагуу

Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногийг бүхэлд нь эрүүл мэндийн салбарыг өөд нь татах долоо хоног болгоно гэж зарласан билээ. Энэ ажлын хүрээнд тэрээр өглөө 08:00 цагт Клиникийн нэгдүгээр эмнэлэгт очиж, эмч эмнэлэгийн ажилтнуудтай нь уулзалт хийж байна. Клиникийн нэгдүгээр эмнэлгээр хот, хөдөөгийн олон иргэн үйлчлүүлж хоёрдугаар шатны эмнэлгийн үйлчилгээ авдаг. Тус эмнэлэгийн хувьд ямар зохион байгуулалт хийвэл эмнэлгийн үйлчилгээний олон шат дамжлага цөөрч, иргэдэд хүртээмжтэй ажиллах талаарх ярилцаж байна.