Зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх шинэ киноны зохиолоо бичиж дуусгажээ. Тэрээр өмнө нь "Бодлын хулгайч" киноны зохиолчоор ажилласан бөгөөд мэргэжилтнүүд болон үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан. Түүний шинэ киноны нэр нь "ЛАРДЬМА" бөгөөд жүжигчин Б.Навчаа, загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн нар гол дүрд нь тоглох юм байна. Киноны зохиол дуусч бэлтгэл ажилдаа орсон бөгөөд найруулагчаар нь Н.Наранабаатар эсвэл Ж.Сэнгэдорж нар ажиллах юм.Т.Хулан



















































